Skytel-ийн 3G сүлжээ нэвтэрлээ Skytel групын хамт олонд баярлалаа

2013 оны 11-р сарын 14 Нийтэлсэн Б.Батсайхан

Суманд Skytel-ийн 3G сүлжээ нэвтэрч интернэтийн хурд сайжирсан тул одоо ойр ойрхон мэдээлэл хүргэж байх болно оо.  Энэ жил суманд болсон бүх үйл явдал мэдээ мэдээлэлийг та бүхэндээ цаг алдахгүй хүргэж байх болно Та бүхэн миний энэхүү блогоор байнга орж санал бодолоо хуваалцаж байвал баярлах болно

3G Сүлжээ нэвтэрсэн байдал

Интернэтийн хурд дундажаар Download speed 6.16, Upload speed 2.93 байна. Манай сумын хэрэглээ маш их тул зурвасаа жаахан нэмж өгөх тал дээр анхаарна байхаа . Тэгэхдээ энэ бол дажгүй л байна л даа одоо хүмүүс маань Skynet ийн модемоо солиод олуулаа орохоор асуудал гарч мэднэ. Яг өнөөдөртөө бол 2 хон NEX л байгаа .Хүсэлтийг маань хүлээж авч шийдвэрлэж өгсөн та бүхэнд сумынхаа нийт иргэдийн өмнөөс баярлалаа.

″ИЖИЙ НУТАГ″

2013 оны 07-р сарын 04 Нийтэлсэн Б.Батсайхан

80 жилийн ойдоо зориулж "ИЖИЙ НУТАГ" гэдэг сайхан дуутай болжээ манай Бүйлсэн баг. Дууг зохиож амьдралуулсан Х.Түмэндэлгэр, Ц.Цэнгэлбаяр нартаа Бүйлсэн багийн нийт иргэдийнхээ өмнөөс баярласан талархсанаа илэрхийлье.

Энд дарж клипээ үзээрэй

http://www.youtube.com/watch?v=Zlv1rCqlw9k

Сэврэй сум Мянгат малчидын зөвөлгөөн хийлээ

2013 оны 07-р сарын 03 Нийтэлсэн Б.Батсайхан

Мянгат

 Дэлгэрэнгүй»

  “НҮДЭН БУЛАГ”

 Дэлгэрэнгүй»

Хатан Сэврэй хайрхан Дашноров уулын тахилга

2013 оны 06-р сарын 20 Нийтэлсэн Б.Батсайхан

тахилга 

 Дэлгэрэнгүй»

″Сэтгэл шингэсэн миний оролцоо″ аяны Эхний сарын аян

2013 оны 06-р сарын 19 Нийтэлсэн Б.Батсайхан

Сэтгэл шингэсэн миний оролцоо

 Дэлгэрэнгүй»

Зуны зугаатай зусланд уриж байна.

2013 оны 06-р сарын 12 Нийтэлсэн Б.Батсайхан

"НҮДЭН БУЛАГ" 

зусланд амрахыг уриж байна.


 Дэлгэрэнгүй»

″Сэтгэл шингэсэн миний оролцоо″ аян

2013 оны 05-р сарын 25 Нийтэлсэн Б.Батсайхан

Б.Батсайхан

ЭВТЭЙ БАЙХДАА ХҮЧТЭЙ 

 Дэлгэрэнгүй»
tsagaan sar  Дэлгэрэнгүй»
 сарын шинийн мэндчилгээ Дэлгэрэнгүй»

Тэмээний баяр 2013 арга  хэмжээнд 3 аймгийн 6 сумын тэмээчид малчид оролцсон өргөн дэлгэр наадам болж өндөрллөө Уг арга хэмжээнд 3 насны тэмээний уралдаан, тэмээтэй сайхан хос, буухиа тэмцээн, эмнэг хангал сургагч, Тэмээ миний найз сэдэвт  гар зургийн уралдаан , цагаан идээний үзэсгэлэн худалдаа  зэрэг арга хэмжээ зохион байгуулж тэмээчид малчид өргөн хамарагдсан сайхан арга хэмжээ боллоо 

Бүдүүн тэмээний уралдаанд 68 тэмээ уралдаж Сайншанд багийн уяач Ү. Пүрэвжавын шар ат , Сайншанд багийн уаяч М. Цогтбаатарын бор ат, Гурвантэс  сумын уяач Н.Амарын Халтар ат,Ноён сумын уяач Ү.Батбаярын Улаан ат ,Бүйлсэн багийн уяач Н.Ууганбаярын  хат ат ,Торомны уралдаанд 32 тором уралдаж Ноён сумын уяач Ж.Отгонбаярын шар тором,Ноён сумын уяач Б.Хүрэлийн хар тором, Гурвантэс сумын уяач Н.Мэндбаярын ногоон тором, Ноён сумын уяач Ууганхүүгийн тором ,Сайншанд багийн уяач Эрдэнээгийн хүрэн тором Тайлагны бооцоот уралдаанд 16 тайлаг уралдаж Гурвантэс сумын уяач Н.Мэндбаярын шар тайлаг, Баяндалай сумын уяач Өлзийсайханы хүрэн тайлаг,Бүйлсэн багийн уяач Н.Бямбацогтын  хүрэн тайлаг , Гурвантэс сумын уяач Л.Ганзоригийн ногоон тайлаг,Бүйлсэн байгийн уяач Д.Гансүхийн хүрэн тайлаг тус тус эхний тавд хурдаллаа.Тэмээтэй сайхан хосоор Сайншанд багийн М.Цогтбаатарын хос Бүйлсэн багийн Д.Отгонжаргалын хос, Бүйлсэн багийн Б.Дамирангийн хос тус тус шалгарлаа Буухиа тэмцээнд 6 баг оролцож Хоолт багийн Б.Тодгэрэл ахлагчтай баг, Сайншанд багийн Х.Азбилэг ахлагчтай баг, Гурвантэс сумын харъяат ГОрхончулуун ахлагчтай баг 1,2,3 байрыг тус тус эзэллээ  "Тэмээ миний найз гар зургийн уралдаанд ЕБСе-ийн сурагч 1-байрт Г.Дашчирэв,2-р байрт З.Энх манлай  3-р байрт Б.Доржсүрэн нар шалгарлаа

Уг арга хэмжээг өргөн дэлгэр сайхан зохион байгуулахад гүн туслалцаа үзүүлсэн УИХ-ын гишүүн ,Засгийн газрын гишүүн ,Батлан хамгаалах яамны сайд Д.Батэрдэнэ,Сэврэй сумын иргэн ХХЭ бизнесмэн  Б.Ганбаатар  нартаа нийт Хатан Сэврэй нутгийн ард иргэдийн өмнөөс баярласан талархаж байгаагаа илэрхийлж цаашдын ажил үйлсэд тань өндөр амжилт хүсэн ерөөж аз жаргал эрүүл энх, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Зохион байгуулж хамтран ажиллсан Сумын ЗДТГазарын хамт олон малчид хөдөлмөрчиддөө талархал илэрхийлье. 

Сэврэй сумын                                                                   Сэврэй сумын

ИТХурал                                                                                 ЗДТГазар

МИНИЙ БЛОГ 4 НАС ХҮРЛЭЭ ТӨРСӨН ӨДӨР

2013 оны 01-р сарын 19 Нийтэлсэн Б.Батсайхан

Нийт хандалт: 244641
Нээгдсэн: 2009 оны 01-р сарын 18

2009.01.18 ны өдөр анх нээж байсан блог маань 4 нас хүрчээ Нутаг орныхоо мэдээлэлийг сумаасаа хол ажиллаж амьдарч байгаа хүмүүстээ хүргэж байх зорилгоор нээж байсан . Энэ үүргээ өөр чадалын хэрээр дөнгөн данган хийж явсан билээ Одоо  манай блогын хандалт 244641хүрчээ  манай блогоор байнга аялаж санал сэтгэгдэлээ үлдээж байдаг та бүхэндээ баярллаа  Улам олон мэдээлэл тавиж байнга хамт байхаа амлаж байна

 Дэлгэрэнгүй»

“ТЭМЭЭНИЙ БАЯР 2013” удирдамж

2013 оны 01-р сарын 02 Нийтэлсэн Б.Батсайхан

                                             “ТЭМЭЭНИЙ БАЯР 2013”

 Дэлгэрэнгүй»

Баярын мэндчилгээ

2012 оны 12-р сарын 31 Нийтэлсэн Б.Батсайхан

Баярын мэндчилгээ 

 Дэлгэрэнгүй»