Хонгорын элсний хайрын домог

Өмнөговь аймгийн Сэврэй сумын нутагт, Зөөлний нуруу, Хатан Сэврэй уулын хойд хормойгоор сунан тогтсон Хонгорын элс 180 орчим километр үргэлжлэн гадаад дотоодын зочид гийчдийн сэтгэл зүрхний нэгээхэн хэсгийг өөртөө шингээн, халуун илчнээсээ харамгүй хайрлана. Хонгорын элсний баянбүрдэд элдэв төрлийн шувууд чуулан, цахилдага цэнхэртэн ургаж, Сэрүүн Булгийн шүд хага ташим рашаан амны цангааг тайлна. Холгүй орших Хонгорын голын төмөр гүүр социализмын үед тарвас, хүнсний ногоо тариалан, бас ч гүй онгоц буудаг талбайтай байсан аж ахуйн залуусын нууцлаг болзоог дурсан ганихрана. Хонгорын элсний хамгийн өндөр хэсгийг Дуут Манхан гэнэ. Есөн давхар байшингаас сүрлэг өндөр агаад мацаж мацаж оройд нь гарахад хавь ойрын айлуудын гадаа хүмүүсийн ярилцах, гялгар уут хувин савны чимээ тодхон сонсдоно. Элсний ёроолд зогссон машины жолооч өчүүхэн шоргоолж мэт... Гараа алдлан халуун элсэн дээр хэвтэж, нүцгэн хөлөө элсэнд булаад, хөвөн үүлсийг ажаад хэвтэхэд гэнэт хаа нэгтээгээс дүнгэнэх онгоцны хөдөлгүүрийн дуу гарна. Хаанахын онгоц хааш ниснэ вэ хэмээн сониучирхаж толгойгоо хэд эргэлдүүлэхэд онгоцны сураг ч гүй, нөгөө л үүлс тэнгэрт зөөлөн хөвөрч, салхи хацрыг зөөлөн үнсэнэ. Хөөмий мэт дүнгэнэдэг энэ чимээгээр элсийг Дуут Манхан гэж ухаант ард нэрлэжээ. Манханы оройн наранд халсан элсний ширхгүүд салхийг даган хуйлран бүжиглэхэд ийнхүү өвөрмөц содон дуу гарна. Элс салхинд дурлаа юм болов уу, түүнийг дагаад холын холд явах гээ юм болов уу... Энд л би хамгийн жаргалтай, хамгийн тайван, хамгаас баясалтай байдаг юм.


Хатан Сэврэй уул эмэгтэйчүүдийг ивээдэг нутгийн домогтой. Сэврэй сумтай хил залгаа орших Ноён сумын Толь Хад, Ноён уулын домог бас л зүрхэнд хадаастай. Эрт цагт нутгийн ноён нэгэн ааш муутай эхнэрээ хашраахын тулд түшмэлийнхээ зааснаар эхнэр болох Сэврэй хатнаа алс газар цөлөх болжээ. Уурсаж бухимдсан Сэврэй хатан ноёны цэргүүдээр "хамгаалуулан" одохдоо толио шидэхэд тэрхүү толь олон хэсэгт бутран нэг нь Толь Хадыг үүсгэсэн гэдэг. Ааштай ч амьдран дассан байсан хатнаа санагалзан Ноён нууцханаар тэрхүү Толь Хаданд хатнаа тольдон хардаг байсан гэдэг. /Хар өнгөтэй мөртлөө толигор, 2 м орчим өндөр хад байдаг юм, Ноён сумаас баруун  хойш 10 хүрэхгүй км/. Харин халуун элсэн дээр хэвтэн жаргалдаа мансуурахдаа би бээр Хонгорын элсний "домгийг" зохиож байсан юм. Өөртөө тэрхүү "домгийг" шивнэн дахин дахин өөртөө ярьж өгөх их дуртай... Сэврэй хатан алс газар цөлөгдөн амьдрахдаа ихийг бясалган гуниглах болжээ. Түүнийг харж хамгаалахаар Ноёны нэгэн баатар цэрэг Хонгор зэлүүд нутагт мөн иржээ. Өдөр бүр Хатан Сэврэй голын эрэгт очин урт гил гэзгээ самнан санаашран суухад Хонгор баатар түүнийг ихэд өрөвдөн сэтгэл алдрана. Бүхнийг умартан шинэ нутагтаа эзэд болон сууя гэсэн Хонгорын үгийг Хатан Сэврэй үл хайхран улам ихээр гуниглан дуу аялна. Тэгсээр олон жил өнгөрч, Толь Хад ч сааралтан бүүдгэрч, Хонгор баатар арга буюу хайрт бүсгүйнхээ гишгэсэн газрыг зөөллөхийн тулд сэтгэл зүрхээ түүнд зориулан, голд очдог замын чулуу бүхнийг элгэн дороо хийн элсэн манхан болж хувирчээ...

start=-41 , cViewSize=50 , cPageCount=1

9 сэтгэгдэл:

тэнэг,мангар,сонгууль,улс,төр
Зочин

bayarlalaa Sakhian zuil niiteljee.Duudee amjilt khusie. martsanaas prius zugeer bolson u UB _Akh ni

блогоо хаасан хэний ч танихгүй идэвхитэй сээгийчин (зочин)

гоё юм аа. нээрээ энд тэндхий байгалийн үзэмжийг харж домог зохиох их сонирхолтой санагдсан. жигжид зуслангийн нэг модонд би зориулж домог зохиож байсан. хонгорын элс ч үнэхээр гоё юм байна лээ.

selenge (зочин)

dagui saihan setgegdel turluu. Zurag ni yasan ch goe ve!

Мөнх-Эрдэнэ (зочин)

Сайн байна уу?

Сайхан бичсэн байна таны энэ нийтлэлийг веб дээрээ оруулж болох уу?

Зочин

goy yumaa manai nutag ch hamgiin saihan ni shuu te chamd amjilt husey

dodoo (зочин)

my nutag c vneheer saihan shvv.nutgaa sanclaa shvvv.Bagii ah ta c hvniig uyrtal n bicsen bna shv.tanii ene shan ajil vils vrgelj dewshin deeshlehiig hvsen erooe.amjilt ok.

зочин (зочин)

ямар сайхан нутагт төрснөө улам бүр мэдэрч,нутгаараа бахархах юм.

Ariunaa (зочин)

LIKE darlaaa hoorhon zohoison bna

Зочин

гоё гаржээ.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)